Түгээмэл асуулт хариулт
Төлбөрийг хэрхэн төлөх вэ+
Захиалга өгмөгц танд өвөрмөц код өгнө. Тухайн кодыг гүйлгээний утга дээр бичиж, заасан дүнгээр манай данс руу шилжүүлнэ. Төлбөр орсны дараа бид гараар баталгаажуулна. QPay төлбөр удахгүй нэмэгдэнэ
Банкны хуулга дээр юу харагдах вэ+
Зөвхөн төвийг сахисан нэр болон таны захиалгын код харагдана. Бүтээгдэхүүний нэр, ангилал, манай дэлгүүрийн нэр огт бичигдэхгүй
Хүргэлт хэр нууцлалтай вэ+
Бараа тэмдэггүй, битүү хайрцагт савлагдана. Хүргэгч агуулгыг мэдэхгүй бөгөөд утсаар зөвхөн "хүргэлт" гэж танилцуулна. Хүргүүлэх цаг, байрны орц, ярих хэлбэрээ захиалга өгөхдөө өөрөө тэмдэглэнэ
Бүтээгдэхүүнийг хэрхэн аюулгүй хэрэглэх вэ+
Эхний хэрэглээнээс өмнө болон дараа бүрд бүтээгдэхүүнийг зөөлөн саван, бүлээн усаар угааж хатаана. Материалд тохирсон, усан суурьтай тосолгоо хэрэглэнэ. Зөвхөн хувийн хэрэглээнд зориулж, бусадтай хуваалцахгүй. Эвгүй мэдрэмж төрвөл хэрэглэхээ зогсооно
Захиалга хэзээ ирэх вэ, яаж хянах вэ+
Бүх бараа захиалгаар ирдэг тул төлбөр баталгаажсанаас хойш 7-14 хоног шаардлагатай. Захиалгын код болон утасныхаа сүүлийн 4 оронгоор "Захиалга хянах" хэсгээс үйлдвэрээс гарсан, хил дээр ирсэн, Улаанбаатарт ирсэн гэх мэт явцыг харна
