Үйлчилгээний нөхцөл (18+)
Сүүлд шинэчилсэн: 2026 оны 11-р сар
1. Насны хязгаарлалт
- Энэ сайтын бүтээгдэхүүнийг зөвхөн 18 ба түүнээс дээш насны хүнд зарна
- Сайтад нэвтэрснээр та 18 нас хүрснээ баталж байна
- Бид насыг шалгах эрхтэй бөгөөд насанд хүрээгүй хүнд хүргэлт өгөхөөс татгалзана
2. Захиалга ба хугацаа
- Бүх бараа зөвхөн захиалгаар ирнэ. Бэлэн бараа болон биет дэлгүүр байхгүй
- Төлбөр баталгаажсанаас хойш бараа 7-14 хоногт ирнэ
- Бараа Улаанбаатарт ирмэгц А, Б бүсээр хуваан хүргэлтийг эхлүүлнэ
3. Үнэ ба төлбөр
- Бүх үнэ төгрөгөөр (₮) зарлагдана
- Хүргэлтийн төлбөр бүсээс хамаарч 12,000₮-20,000₮ байна
- Төлбөрийг захиалгад өгсөн өвөрмөц кодоор шилжүүлнэ. Код буруу бол баталгаажуулалт удаашрах боломжтой
4. Буцаалт ба солилт
- Эрүүл ахуйн шаардлагаар савлагаа нээгдсэн, ашиглагдсан бүтээгдэхүүнийг буцаах боломжгүй
- Савлагаа нээгдээгүй, бүрэн бүтэн бүтээгдэхүүнийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор мэдэгдвэл тухайн нөхцөлийг харгалзан шийдвэрлэнэ
- Хүлээн авахад гэмтэлтэй, буруу бараа ирсэн бол хүргэгчийн өмнө зураг авч, 24 цагийн дотор мэдэгдвэл үнэгүй солино
- Захиалга үйлдвэрт өгөгдсөнөөс хойш цуцлах боломжгүй
5. Зөв хэрэглээ ба хариуцлага
- Бүтээгдэхүүнийг хэрэглэх заавар, цэвэрлэгээний санамжийг дагаж мөрдөнө
- Эрүүл мэндийн онцгой нөхцөлтэй бол хэрэглэхээс өмнө эмчтэй зөвлөлдөнө
- Бүтээгдэхүүнийг буруу ашигласнаас үүссэн хохирлыг дэлгүүр хариуцахгүй
6. Нууцлал
- Таны мэдээллийг Нууцлалын баталгаанд заасны дагуу хамгаална
- Хуулийн байгууллагын албан ёсны шаардлагаас бусад тохиолдолд гуравдагч этгээдэд өгөхгүй
